Бичих зөвлөгөө
Бичих зөвлөмж[edit]
Бэлтгэл[edit]
Монгол бичихээр компьютерт бичихийн тулд дараах үндсэн алхмуудыг дагаарай.
- Фонт
- Монгол бичгийн фонт суулгах заавар
- Гарын драйвер
- Өөрийн үйлдлийн системд тохирсон гарын драйвер суулгах заавар
- Бичвэрийн программ
- Монгол бичгээр босоо чиглэлд бичихийн тулд босоо чиглэл дэмждэг бичвэрийн программ байх шаардлагатай.
- Виндоус үйлдлийн системд Майкрософт оффис 2007 ба түүнээс шинэ хувилбар
- Мак үйлдлийн системд Лайбре оффис
- Линүкс үйлдлийн системд Лайбре оффис юм уу Опеноффис дээр бичихийг зөвлөж байна.
- Хэрвээ танд оффис байхгүй бол үйлдлийн системдээ тохирсон төлбөргүй, нээлттэй эх бүхий Лайбре оффис, Опен оффисыг татаж аваарай.
- Гарын байрлал
- Доорх зурагт монгол бичгийн гарын байрлалыг харуулав.
- Анхаарах : Монгол бичгийн гарын байрлал нь латин цагаан толгойн qwerty байрлалтай бараг адил бөгөөд Гэ-f, Га-g, Ха-h, Хэ-k үсгүүд дээр тус тус байршиж байгааг анхаарна уу.

Оффисын программууд дээр бичих[edit]
Майкрософт оффис[edit]
Майкрософт оффис нь 2007 ба түүнээс шинэ хувилбартаа босоо чиглэл дэмждэг болсон. Та майкрософт оффист монгол бичгээр босоо чиглэлд бичихдээ дараах алхмуудыг дагана уу.
БАРИМТЫН ТОХИРГОО
1. Хэлээ сонгох: Хэлээ "Mongolian (Traditional Mongolian, Mongolia)" болгон сонгох (Таны үйлдлийн систем виндоус 7 бол "Mongolian (Traditional Mongolian, PRC)"-г сонгоно) Таны үйлдлийн систем 8 болон түүнээс дээш бол Mongolian (Bolorsoft) гэж харагдана. |
|
2. Майкрософт оффист босоо чиглэл идэвхжүүлэх: Оффисын Page Layout цэсний Text Direction-аас Vertical for Mongolian-ыг сонгон босоо чиглэл идэвхжүүлнэ. |
|
3. Бичих: Тунгаамал загварыг дэмжсэн фонт сонгоно. (MongolianScript, Classical Mongolian Dashtseden гэх мэт) |
Лайбре оффис[edit]
Та Лайбре оффист монгол бичгээр босоо чиглэлд бичихдээ дараах алхмуудыг дагана уу.
ҮНДСЭН ТОХИРГОО
Санамж: Эдгээр алхмуудыг нэг удаа тохируулахад таны тохиргоо хадгалагдах тул оффис нээх бүрдээ тохируулах шаардлагагүй.
БАРИМТЫН ТОХИРГОО
Босоо чиглэл идэвхжүүлэх алхам 1: Format цэсний Page-ийг сонгоно. |
![]() |
|
Босоо чиглэл идэвхжүүлэх алхам 2: Text direction-ээс Left-to-right(vertical) сонгоно. Ингэснээр та тухайн баримтад босоо чиглэлд бичих боломжтой болно. Санамж: Хэрвээ таны оффис хуучирсан хувилбар бол энэ хэсэгт Left-to-right(vertical) сонголт гарч ирэхгүй. Тиймээс оффисоо шинэчлэх эсвэл энэ хэсэгт бичсэнчлэн загвар файлыг Лайбре оффисоор нээн бичнэ. |
![]() |
|
Монгол бичгээр бичих: 1. Хэлний сонголтоос "Mongolian (Mongolian script, Bolorsoft)"-г сонгоно. |
![]() |
Опен оффис[edit]
Опен оффис монгол бичгийн босоо чиглэл дэмждэг боловч тохиргоо нь нээгдээгүй тул загвар файлын тусламжтай бичнэ. Ийнхүү бичихдээ дараах алхмуудыг дагна уу.
Опен оффист бичих заавар
Загвар файл татаж авах: Энэ холбоосоор орж загвар файл татаж авна. Татсан загвар файл дээр хулганын баруун товчийг дарж "Open with"-ыг сонгоно. |
|
||
Загвар файл нээх: Гарч ирсэн цонхноос Опен оффис программыг сонгоно. Цаашид энэ файлыг дандаа Опен оффисоор нээхийг хүсвэл "Always use this app to open .ott files" цонхыг идэвхжүүлэн OK дарна. |
|
||
Загвар файл нээх: Нээгдсэн загвар файл дараах байдалтай харагдана. Үсгийн фонт өөр харагдаж байвал танд тухайн фонт суугаагүй байна гэсэн үг. (Фонтуудыг https://www.mngl.net/download/ хаягаас татаж авна.) | |||
Хэл сонгох: Хэлээ "Mongolian (Traditional Mongolian, Mongolia)" болгон сонгоно. (Таны үйлдлийн систем виндоус 7 бол "Mongolian (Traditional Mongolian, PRC)"-г сонгоно) Ингээд Опен оффис программ дээр босоо чиглэлд бичих боломжтой боллоо. |
|
Санамж: Хэрвээ та Мак үйлдлийн системийн хэрэглэгч бол Опен оффисын Мак дээрх хувилбар чиглэлийн алдаатай тул ижил төстэй Лайбре оффис программыг хэрэглэхийг зөвлөж байна.
Гарын байрлал[edit]
Монгол бичгээр хурдан, зөв бичихийн тулд гарын байрлал болон тусгай тэмдэгтүүдийн талаар мэдэх шаардлагатай.

Тусгай тэмдэгтийн тайлбар[edit]
Латин товч | Нэр | Жишээ | Тайлбар | ||
---|---|---|---|---|---|
Монгол бичгээр | Дарах товч | Кириллээр | |||
Shift+Space | Нөхцөл залгавар бичих (NNBSP) |
ᠡᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ |
eji (shift y)in mal (shift u)n amitan (shift u) sedkil (shift i) |
ээжийн малын амьтны сэтгэлийг |
Тусад нь бичих залгаврын өмнө дарна. |
Shift+1 (Shift+хувилбарт үсгүүд) |
Хувилбар сонгуур (FVS - Free variation selector) |
ᠠᠲ᠋ᠣᠮ |
a(shift+t)om e(shift+d) (shift+d)ugar (shift+d)(shift+v)fer l[(shift+n)t (shift+k)in(shift+o) bv(shift+v) |
атом эд дугаар дүгээр лент кино бүү |
Үсгийн онцлог хэлбэрийг гаргахын тулд тухайн үсгээ шифттэй давхар дарна. Эсвэл тухайн үсгийн ард Shift+1 дарна. |
Хувилбар сонгуурыг дараах нөхцөлүүдийг бичихэд ашиглана. |
ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ |
kvmvn (shift+v) eji (shift+y)in mal (shift+u)n modun (shift+d)u eji (shift+d)v abu (shift+a)ca sedkil (shift+i) usu (shift+y)i gar (shift+i)yar fer (shift+i)yer gar (shift+i)yan fer (shift+i)yen |
хүний ээжийн малын модонд ээжид ааваас сэтгэлийг усыг гараар гэрээр |
Нэрийн тийн ялгалын харьяалах (у/ү), (ун/үн), (йин) өгөх орших (ду/дү), заах (и/йи), гарах (ача), үйлдэх (ийар/ийэр), хамтрах лүгээ болон хамаатуулах (ийан/ийэн) нөхцөл олон тооны нүгүд залгаврыг бичихдээ хувилбар сонгуур (FVS) ашиглана. | |
Shift+2 (Shift+,) | Тэг урттай холбогч (ZWJ- Zero width joiner) |
ᠠ |
a(shift+2) e(shift+2) o(shift+,) v(shift+,) ni(shift+,)v(shift+,)ba(shift+2) |
А Э О. Ү. НҮБ |
Овгийн эхний үсэг, цагаан толгой гэх мэтэд үсгийг дангаар бичихэд мөн товчилсон үг бичихэд ашиглана. |
ᠠᠯᠲᠠᠨᠣᠳᠤ |
altan(shift+2)odu nasun(shift+2)urtu mendv(shift+2)amur anu(shift+2)vjin |
Алтан-Од Насан-Урт Мэнд-Амар А. Ану-Үжин |
Өвөр Монголд дээрх тохиолдолд залгаж бичих ба эгшгийг үгийн эхний хэлбэрээр нь, гэхдээ титмийг шүд болгон бичдэг. | ||
' | Эгшиг тусгаарлагч (MVS – Mongolian vowel separator) |
ᠪᠠᠶᠢᠨᠠ |
bayin'a ah'a kelen'e bicil'e |
байна ах хэлнэ бичлээ |
Үгээс тусад нь бичих эгшгийг бичихдээ үндсэн үгээ бичээд ' товчлуурыг дараад а/э товчлуурыг дарна. |
Shift+/ | Зураас (soft hyphen) |
ᠠᠯᠲᠠᠨ᠆ᠣᠳᠤ |
altan(shift+/)odu nasun(shift+/)urtu mendv(shift+/)amur anu(shift+/)vjin |
Алтан-Од Насан-Урт Мэнд-Амар Ану-Үжин |
Монголд хоёроос дээш үгээс бүтсэн нэрийн хоёр дахь үг эгшгээр эхэлж байвал зураас тавьдаг. |
/ | Нуруу (nirugu) |
ᠨᠠ᠊ᠷᠣ᠋ |
na/r(shift+o) ba(shift+n)/n[r t[(shift+n)/nis |
Наро баннер теннис |
Зориудаар нуруу нэмж бичих шаардлагатай үед дарна. Жишээ нь үгийн дунд орсон давхар н-ийг эр үгийн г үсгээс ялгахын тулд ашиглана. |
Үсгийн тайлбар[edit]
Латин | Монгол тэмдэгт | Жишээ | Дарах товч | Кириллээр | Тайлбар |
---|---|---|---|---|---|
Q |
ᠥ |
ᠥᠳᠦ |
qdv qs |
өд өс |
|
W |
ᠸ |
ᠬᠣᠷᠸᠠ |
horwa wagar |
хорвоо ваар |
|
E |
ᠡ |
ᠡᠵᠢ |
eji ene |
ээж энэ |
|
R |
ᠷ |
ᠷᠠᠰᠢᠶᠠᠨ |
rasiyan arban |
рашаан арван |
|
T |
ᠲ |
ᠲᠡᠷᠡ |
tere temefe |
тэр тэмээ |
|
Y |
ᠶ |
ᠶᠠᠮᠤᠨ ᠭᠤᠷᠪᠠ ᠶ᠋ᠢᠨ |
yamun gurba (shift+y)in orun (shift+i)yan sayiqan sa(shift+y)ihan |
яам гурвын орноо сайхан саяхан |
1. Я гийгүүлэгч бүхий үгэнд шууд бичихэд этгэртэй гарна. 2. -йин, ийан/ийэн нөхцөлийг бичихэд шилбэ хэлбэртэй гарна. 3. Хос эгшгийн бүтцэд бичихэд шууд шилбэ хэлбэртэй гарна. 4. Хос эгшигтэй адил бүтцэд “я” бичих үед ард нь FVS (хувилбар сонгуур) дарахад этгэр хэлбэртэй гарна. |
U |
ᠤ |
ᠤᠯᠤᠰ |
ulus uhagan |
улс ухаан |
|
I |
ᠢ |
ᠢᠨᠢᠶᠡ |
iniye ijili |
инээ ижил |
|
O |
ᠣ |
ᠣᠳᠤ |
odu olan |
одоо олон |
|
P |
ᠫ |
ᠫᠠᠷᠢᠰ |
paris puuji; |
Парис пуужин |
|
A |
ᠠ |
ᠠᠪᠤ |
abu amur |
аав амар |
|
S |
ᠰ |
ᠰᠠᠷᠠᠨ |
saran subud |
саран сувд |
|
D |
ᠳ |
ᠡᠳᠡ |
ende e(shift+d) |
энд эд |
Зарим өвөрмөц бичлэгтэй үгэнд “д” үсгийг хэвтээ бичих хэрэгтэй бол хувилбар сонгох тэмдэгт (FVS) ашиглах ба shift+d дарна. |
F |
ᢉ |
ᢉᠡᠷ |
fer fkir |
гэр хир |
Эм үгийн “Гэ” |
G |
ᠭ |
ᠭᠠᠯ |
gal garcag |
гал гарчиг |
Эр үгийн “Га” |
H |
ᠬ |
ᠬᠠᠤᠯᠢ |
hauli hacin |
хууль хачин |
Эр үгийн “Ха” |
J |
ᠵ |
ᠵᠢᠯ |
jil jarim |
жил зарим |
|
K |
ᢈ |
ᢈᠡᠷᠪᠡ |
kerbe kele |
хэрвээ хэл |
Эм үгийн “Хэ” |
L |
ᠯ |
ᠯᠠ |
la luuba; |
лаа лууван |
|
Z |
ᠽ |
ᠠᠽᠢ |
azi zandan |
ази зандан |
|
X |
ᠱ |
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠ |
xagarda jixiyel |
шаард жишээл |
|
C |
ᠴ |
ᠴᠠᠭᠠᠨ |
cagan cimefe |
цагаан чимээ |
|
V |
ᠦ |
ᠦᠨᠦᠷ |
vnvr kvmvn |
үнэр хүмүүн |
|
B |
ᠪ |
ᠪᠢ |
bi bagatur |
би баатар |
|
N |
ᠨ |
ᠠᠯᠲᠠᠨ |
altan nara |
алтан нар |
|
M |
ᠮ |
ᠮᠣᠩᠭᠣᠯ |
mo;gol mq;ke |
Монгол мөнх |
Шифттэй дарагдах болон гадаад үсгүүд[edit]
Латин | Монгол тэмдэгт | Жишээ | Дарах товч | Кириллээр | Тайлбар |
---|---|---|---|---|---|
[ |
ᠧ |
ᠸᠧᠪ |
w[b l[nin |
веб ленин |
Гадаад үгийн “Е” |
Shift+L |
ᡀ |
ᡀᠠᠭᠪᠠ |
(shift+l)agba (shift+l)asa |
лхагва Лхас |
“Лх” |
Shift+K |
ᠻ |
ᠻᠢᠨᠣ᠋ |
(shift+k)in(shift+o) (shift+k)irill |
кино кирилл |
Гадаад үгийн “К” |
Shift+F |
ᠹ |
ᠹᠠᠻᠰ |
(shift+f)a(shift+k)s (shif+f)[rm |
факс ферм |
Гадаад үгийн “Ф” |
Shift+C |
ᠼ |
ᠼᠢᠷᠻᠣᠨ |
(shift+c)ir(shift+k)on wa(shift+k)(shift+c)in |
циркон вакцин |
Гадаад үгийн “Ц” |
Shift+H |
ᠾ |
ᠾᠷᠣᠮ |
(shift+h)rom (shift+h)lor |
хром хлор |
Гадаад үгийн “Х” |
Shift+Z |
ᠿ |
ᠿᠦᠷᠨᠠᠯ |
(shift+z)vrnal (shift+z)v(shift+k)ow |
журнал Жуков |
Гадаад үгийн “Ж” |
Shift+X |
ᠺ |
Чагтан “Га” үсэг. | |||
Shift+R |
ᡁ |
ᡁᠢᠯᠢ |
(shift+r)ili | Жыли | Хятад хэлний “жы” үеийг тэмдэглэх тусгай үсэг. |
Shift+; |
ᡂ |
ᡂᠢ |
(shift+;)i | чий | Хятад хэлний “qi” үеийг тэмдэглэх тусгай үсэг. |