Суулгах заавар
From Mongolian script
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Тунгаамал загвараар бичихийн тулд та өөрийн системд тохирох гарын драйвер болон нийцтэй монгол бичгийн фонтыг суулгахад л хангалттай. Энэхүү хуудсанд тэдгээрийг хэрхэн суулгах талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
Компьютер ба нөүтбүүк
Фонт суулгах
Виндоус, Мак, Линүкс үйлдлийн системд фонт суулгах: Та эндээс хүссэн фонтоо татаж аваарай.
Гарын драйвер суулгах
Өөрийн үйлдлийн системээс хамааран тохирох гарын драйверыг суулгана.
Виндоус 7 үйлдлийн системд суулгах
Суулгах
1. Манай татацын хуудас болох https://www.mngl.net/download/ хаяг руу ороод Виндоус 7 гэсэн татах товч дээр дарна. |
2. Татсан суулгагчийг ажиллуулана. |
3. Ажиллуулах сануулгыг зөвшөөрөх. |
4. Далдалсан үйлдлүүдийг харуулах. |
5. Суулгацыг ажиллуулах үйлдлийг сонгох. |
6. Суулгацыг системд өөрчлөлт хийхийг зөвшөөрөх. |
7. Суулгацад тавтай морил. |
8. Гар амжилттай суулаа. |
9. Суулгагчийг төгсгөнө. |
10. Монгол бичгийн гарыг суулгаад компьютероо унтраагаад асаасны дараа баруун доод булан дахь таны гарын цэсэнд дараах байдлаар монгол бичгийн гар нэмэгдсэн байна. |
Тохируулах
Сэлгэх
МАК үйлдлийн системд суулгах
МАК үйлдлийн системд зориулсан гарын драйверын суулгацыг https://www.mngl.net/download/ хаягаар орж татаж авна.
Суулгах заавар:
1. Татаж авсан гарыг суулгаж, суусны дараа компьютероо унтрааж асаана. |
2. Apple-ийн үндсэн цэсээс "System Preferences" рүү орно. |
3. Keyboard цэс рүү орно. |
4. "Input Sources"-ийг сонгон "+" дарна. |
5. Эндээс "Mongolian (Mongolian Script, Bolorsoft)"-ийг сонгон "Add" дарна. |
6. Үүний дараа таны хэлний сонголтод "Mongolian (Mongolian Script, Bolorsoft)" нэмэгдсэн байна. |