Хамтын ажиллагаа

From Mongolian script
Revision as of 16:38, 17 November 2024 by Badaa (talk | contribs) (Created page with "Монгол бичгийг цахим орчинд хөгжүүлж авч явах нь зөвхөн нэг компани эсвэл хувь хүний дийлэх ажил биш бөгөөд хүн бүрийн идэвх санаачилга чухал. Монгол бичгээ хэрэглэдэг, хэрэглэхийг хүсдэг, таашаан хүлээн авдаг хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй бөгөөд...")
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to navigation Jump to search

Монгол бичгийг цахим орчинд хөгжүүлж авч явах нь зөвхөн нэг компани эсвэл хувь хүний дийлэх ажил биш бөгөөд хүн бүрийн идэвх санаачилга чухал. Монгол бичгээ хэрэглэдэг, хэрэглэхийг хүсдэг, таашаан хүлээн авдаг хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй бөгөөд та төрөл бүрээр туслан дэмжих боломжтой.

Нийгэмлэг[edit]

Нээлттэй эхийн холбоо нь Болорсофт компанитай хамтран энэхүү баримтжуулалтын Вики хуудсыг хариуцан ажиллуулж байгаа бөгөөд та юуны өмнө энэ Вики-г сайжруулахад оролцоно уу.

Вики бичих[edit]

MnglWiki-г сайжруулах, баяжуулах нь бидний нэн тэргүүний үүрэг юм. Та хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал Вики тус нэмэр хуудас руу орно уу.

Баримтжуулалт[edit]

Монгол бичгээр цахим орчинд хэрхэн бичих, ямар асуудлыг яаж шийдэх, тойрон гарах арга зам, ямар программуудад ямар асуудал тулгардаг зэргийг баримтжуулах, хэрэглэгчийн гарын авлага, техникийн болон судалгааны баримт бичиг боловсруулах зэрэг нь нэн чухал хэрэгцээтэй байна. Та энэ тал дээр туслах боломжтой бол бидэнтэй холбогдоно уу.

Арга хэмжээ, хурал зөвлөгөөн[edit]

Бидэнд арга хэмжээ, хурал зөвлөгөөн зохион байгуулах хэрэгцээ шаардлага их гардаг.

Хандив[edit]

Та биднийг олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, арга хэмжээ, хурал зохион байгуулах, серверийн тоног төхөөрөмж, бичиг баримт бэлдэх, бичиг үсгийн судалгаа, орчуулга, программ хангамжийн хөгжүүлэл хийх, тестлэх зэрэг ажлуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх бол албан ёсны хандив хуудсаар зочлоно уу.