Тунгаамал загвар

From Mongolian script
Revision as of 14:22, 17 November 2024 by Badaa (talk | contribs)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to navigation Jump to search

Тунгаамал загвар ( ᠲᠤᠩᠭᠠᠮᠠᠯ ᠵᠠᠭᠪᠤᠷ ) нь цахим орчинд Монгол бичиг олон жилийн турш ихээхэн асуудалтай явж ирснийг засах үүднээс Болорсофт компаниас үүсгэн хөгжүүлсэн кодчиллын суурь загвар юм.

Түүх[edit]

Урьтал боловсруулалт[edit]

Монгол бичгийн кодчиллыг шийдэх олон улсын сонирхол[edit]

Олон улсын нэгдсэн системд кодолсон монгол бичгийн үсгийн дүрс ба дүрэм алдаатай байсаар байгаа учраас Юникодын байгууллага ч монгол бичгийн асуудалд сүүлийн жилүүдэд анхаарч, тусгайлан хурал зөвлөгөөн хийх болсон. Болорсофт компани 2013 оноос хойш Монгол бичгийн кодчиллыг анхааран судалж, олон улсын хурал, зөвлөгөөнүүдэд оролцон санал бодлоо илэрхийлж ирлээ. Олон улсын байгууллагын зүгээс энэ асуудал дээр хичээл чармайлт гарган ажиллаж буйг дурдах нь зүйтэй.

Монгол бичгийг зүй ёсны авианы загвараар нь бус, зурлагаар кодлох санаачилга[edit]

Нэгэнт монгол бичгийн кодчиллын асуудал хангалттай шийдэгдэхгүй байгаа ийм нөхцөлд 2017 оны 9 сарын 22-27-нд ӨМӨЗО-ы Хөх хотод болсон хуралдаанд монгол бичгийг бүр үсгээр бус, ханз үсэг шиг дүрсээр кодлох шинэ аргачлалыг хүртэл боловсруулж, батлах оролдлого хийсэн юм. “Болорсофт” ХХК-ийн төлөөлөл энэ хурал дээр авианы бичгийг ханз маягаар кодлохын эсрэг байр сууриа илэрхийлж, дүрсээр кодлох явцыг түр зогсоосон.

Монгол бичгийг авианы загвараар нь үлдээх хичээл зүтгэл[edit]

Дээрх мэт нөхцөл байдлын араас уг асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран баг болж дагнан ажиллаж байна. Бид 2018 оны 4 сарын 03-05-нд АНУ-ын Сан Хосе хотод болсон хуралдаанд өөрсдийн шийдлийг танилцуулж, авиа зүйн загвараа цаашид хөгжүүлэх, хадгалж үлдээх боломжийг олж авсан. Энэ идэвх зүтгэлд Өвөр Монголын эрдэмтэд талархахын зэрэгцээ Юникодын зүгээс ихэд үнэлж байсан. Тиймээс, Юникодын 4-р техникийн хорооны зүгээс монгол бичгийн блокоос гадна Тод, Манж, Шивээ бичгийн блокийг өргөтгөж өгөх хүсэлтийг тавьж байв.

Хурал зөвлөгөөн[edit]

Монгол бичгийн фонт симпозиум – 2013[edit]

Бид 2013 онд Өвөр Монголын нийслэл хөх хотод болсон хуралдаанд уригдан, улсаа төлөөлж оролцож байсан бөгөөд Монгол бичгийн төрөл бүрийн программууд болох Монгол бичгийн үг үсгийн алдаа шалгуур, Монгол бичиг кирилл бичиг хоорондыг хөрвүүлэгч зэргээ Өвөр Монголын их сургуулийнханд танилцуулж байв. Тэр үеэс Монгол бичгийн фонтын асуудал, тэр тусмаа суурь кодчилол ихээхэн асуудалтай байгааг ойлгож, санал зөвлөмжөө дэвшүүлж байсан билээ.

Авч хэлэлцсэн гол асуудлууд[edit]
  • Монгол бичгийн фонтын асуудлууд
  • Монгол бичгийг компьютераар боловсруулах стандарт
  • Монгол бичгийн фонтыг бусад платформууд дээр хэрхэн ажиллуулах ба хөгжүүлэх
  • Монгол бичгийн гарын байрлал
  • Монгол бичгийн дүрмийн алдаа шалгагч
  • Монгол бичгийн үгсийн аймгийн тодорхойлолт

Бид мөн өөрсдийн хөгжүүлсэн монгол бичгийн фонт MongolianScript 3.0 танилцуулж байв. Хурлаар Монгол бичгийн юникод фонтыг хэрхэн зөв хөгжүүлэх, өнөөгийн хөгжүүлэлтэд үүсч буй асуудлуудыг хэрхэн шийдэх, баримтлах стандартын чиг хандлага, монгол бичгийн боловсруулалтыг хэрхэн хийх зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн ба фонт хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлсэн фонтуудаа бусдадаа танилцуулж хоорондоо туршлага солилцлоо.

2013 оны хурлын явцад

Тус хурлаар бид Хятад улс дахь Монгол бичгийн зохиож, батлуулж барьж байгаа эрдэмтэд тэдний багийнхантай нягт харилцаа тогтоож авсан юм.

Хуралд оролцогсод[edit]
  • Өвөр Монголын Их Сургууль (зохион байгуулсан)
  • Бээжингийн Шинжлэх Ухааны Академи
  • Хэвлэлийн FangZhen компани
  • Welfang Beida Jade Bird Huaguang Imagesetter Co.,Ltd
  • Menkhsoft
  • Microsoft
  • Болорсофт
Хурлын үр дүн[edit]
  • Тус хуралд Майкрософт компанийг төлөөлж, Mongolian Baiti фонтын менежерүүдийн нэг Грег Эк оролцож, хийж буй зүйлсээ танилцуулсан билээ. Тус хурлын үеэр түүний DS01 баримтын эхний ноорог хувилбар болсон.
  • Болорсофт компаниас гаргасан MongolianScript фонтын тогтвортой хувилбар болох 3.2 гарсан.
  • Бид асуудалтай танилцаж, Өвөр Монголын их сургуулийнхантай хамтын ажиллагаа эхлүүлсэн юм.

Монгол бичгийн кодчиллын асуудал – 2015[edit]

Монгол бичгийн Ad Hoc уулзалт 2017[edit]

Монгол бичгийн Ad Hoc уулзалт 2018[edit]

Монгол бичгийн кодчилол – 2018[edit]

2018.11.20-нд Улаанбаатар хотноо төрийн ба сургалт, судалгаа шинжилгээний 20 гаруй байгууллага болон монгол бичиг хэрэглэгчдийн 40 гаруй төлөөлөл, Юникодын байгууллагын монгол бичгийг хариуцсан мэргэжилтэн оролцсон сэдэвт хурал зохион байгуулсан юм. Хурлын дэлгэрэнгүй тайлан

Хуралд Юникодын техникийн хорооны тэргүүлэгч Лиза Мүүр амжилт хүсэн мэндчилгээ илгээж, хурлын үр дүнг хүлээж байгаагаа мэдэгдсэн билээ. Юникодоос ирүүлсэн мэндчилгээ Тус хурлаар, монгол бичгийн юникодын өнөөгийн байдал, өмнө гарсан шийдлүүд болон сүүлийн үед дэвшүүлж байгаа саналуудыг хэлэлцсэн. Болорсофтын баг өөрсдийн Юникодын байгууллагад дэвшүүлсэн саналуудаа нэгтгэн, монгол бичгийн юникодыг сайжруулах бусад оролдлогоос ялгахын үүднээс “Тунгаамал загвар” хэмээн нэрлэж, хэлэлцүүлсэн. Энэхүү хурлаас Монголын шинжлэх ухааны байгууллагууд авианы бичгийн онцлогийг тусгасан уг шийдлийг яаралтай хэрэгжүүлэхийг дэмжсэн дүгнэлт, зөвлөмж гаргаж, түүнийгээ Юникодын байгууллагад илгээсэн.

Юникодын техникийн зөвлөлийн 158-р хурал[edit]

Тус хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу, Болорсофтын багийн төлөөлөл 2019.1.14-17-нд АНУ-д Гүүглийн төв байранд болсон Юникодын техникийн зөвлөлийн 158-р хуралдаанд оролцож, “Тунгаамал загвар”-аа Юникодын олон улсын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж, уг загварыг хэрэгжүүлэх дэмжлэг авч, шаардлагатай кодуудыг ашиглах эрхтэй болсон. L2/19-058: Mongolian ad-hoc report (laboratory prototype)

Загварын онцлог[edit]

Суурь судалгаа[edit]

“Тунгаамал загвар”-ыг XIV зууны үеийн нэрт бичгийн хүмүүн Чойжи Одсэрийн туурвисан монгол хэл, бичгийн судлалын эх үндэс болсон “Зүрхэн толт” хэмээх хэл зүйн бүтээлд тулгуурлаж, түүнээс хойш гарсан хэл шинжлэлийн болон сургалт судалгааны олон бүтээлийг харьцуулан нягталж боловсруулсан. Монгол бичгийн үсэг зүйн түүхэн хөгжлийг урагш 800 жилээр урагшлуулан ухаж судалсан болно. Монгол бичгийн 800 жилийн гоо зүйн түүх

Цэгцтэй кодчилол[edit]

Одоогийн Юникод стандартад үсгийн түүхэн үед хэрэглэгдэж байсан хувилбар дүрсүүдийг хүртэл оруулан кодчилсон байдаг. Кодчилол бол суурь стандарт болохоос, байгаа бүхнийг агуулах тогтолцоо биш учир, бид монгол бичгийн 800 жилийн дурсгалыг судалсны үндсэн дээр кодчилолд байх шаардлагагүй, харин тухайн цагийн онцлогийг илтгэсэн фонтоор дүрсэлж гаргавал зохих бүх дүрсүүдийг хасаж, кодчиллын талбарыг эмхлэн цэгцэлсэн.

Хэ, Гэ үсэгтэй[edit]

Одоогийн Юникодод Ха, Га хоёр үсэг кодлогдсон байдаг. Түүний эм үгэнд хэрэглэх Хэ, Гэ хоёр үсгийг фонтын дүрэм, хувилбар сонгох тэмдэгтээр гаргадаг. Жишээ нь, бичиг, билиг гэх мэт үгсийг бичихэд эр үгийн “га”-тай бичигдэх бөгөөд зөв хэлбэрийг гаргахын тулд 3 төрлийн хувилбар сонгуурыг энд тэнд нь тавьж байж бичдэг. Ийм маягаар бичих үгс агшин, хир, англи гээд маш олон байдаг. Тунгаамал загварт, үгийн эр эмийг тодорхойлох үүрэгтэй Хэ, Гэ хоёр үсгийг монгол хэл шинжлэлийн бүтээл, цагаан толгойнуудад тусгай үсэг хэмээн үзэж ирснийг баримтлан салгасан бөгөөд Юникодын техникийн хорооноос эдгээрт Али гали үсгийн бүлгээс хоёр код хэрэглэх зөвшөөрөл өгсөн. Эдгээрийн дүнд, монгол бичгээр компьютерт бичихэд үүсэж байсан бэрхшээлийн дийлэнх нь шийдэгдсэн.

Хялбаршуулал[edit]

Зөвхөн ганц хувилбар сонгууртай[edit]

Одоогийн юникодоор 3 төрлийн FVS хэмээх үсгийн хувилбар дүрс сонгох тусгай тэмдэгт хэрэглэдэг ба эдгээрийг үсгийнхээ хойно, урд хаана хэрэглэх нь тухайн тохиолдлоосоо хамааран янз бүр байдаг нь их төвөгтэй байдаг. Харин “Тунгаамал загвар”-т ганцхан хувилбар сонгуур (FVS) хэрэглэдэг болохоор маш тогтвортой, эргэлзээгүй, хялбар болсон.

Үл үзэгдэх тэмдэгтийн буруу хэрэглээг хязгаарлана[edit]

Одоогийн кодчиллын дагуу Монгол бичгийн бичвэр үүсгэхэд үл үзэгдэх долоон тэмдэгт (3 хувилбар сонгогч, 4 тусгай тэмдэгт) хэрэглэдэг бөгөөд хэрэглэгчид санамсаргүй эсвэл олон дахин дарагдсан эсэхийг мэдэх боломжгүй нь түвэгтэй байдал үүсгэдэг. Үүнийг бид бүрэн шийдэж хэрэггүй газар хэрэглэгдсэн бүх үл үзэгдэх тэмдэгтийг ил харуулахаар зохион байгуулсан.

Олон улсын Юникодын байгууллагаас дэмжсэн[edit]

Тунгаамал загварыг Юникодын Техникийн зөвлөлийн 158-р хурлаар хэлэлцэн дэмжиж, хэрэглээнд турших боломж олгосон.

Одоогийн юникодын загвартай нийцтэй[edit]

“Тунгаамал загвар” нь одоогийн юникодын загварт олон өөрчлөлт оруулсан боловч ихэнх нь хувилбар тэмдэгтүүдийн өөрчлөлт тул ихэнх талаар нийцтэй үлдэж чадсан. Энэ нь бидэнд цаг алдахгүй хэрэглээнд нэвтрүүлэх боломж олгож байна.

Хэрэгжүүлэлт[edit]

Болорсофт анх 2013 онд юникодын хуралд оролцсон цагаас өнөөг хүртэл энэхүү Монгол Улсын, Монгол үндэстний, монгол бичигтэн хэн бүхний төлөөх ажилд монгол хүний эх оронч, чин сэтгэлээр цаг хугацаа, мэдлэг чадвар, хөрөнгө мөнгөө зориулсаар ирсэн. Ялангуяа, монгол оюунаар бүтээсэн бүхнийг хэдэн зуун жил дамнан тээж ирсэн монгол бичгийн маань цахим орчинд байр сууриа эзэлж чадалгүй өнгөрөөж буй цаг мөч бүр монгол бичгийн ирээдүйг цахим орчинд үгүй хийх хор уршигтайг мэдсээр байж, алгуурлах, орхих нь тэвчиж боломгүй зүйл биз ээ. Иймээс, бид дээрх бүх албан ёсны хэлэлцүүлэг, хурлын үр дүнд яаран яаран, шаргуу ажиллаж “Тунгаамал загвар”-ын шийдлийн дагуу дараах хэрэглээг нэвтрүүлж байна. Үүнд,

  • 2019.2.13-нд буюу Цагаан сарын шинийн 8-ны өлзий бэлгэт өдөр Виндоус үйлдлийн системд хэрэглэх монгол бичгийн гарын драйвер, “Mongolianscript” хэмээх монгол бичгийн фонт боловсруулснаа зарлан түгээсэн билээ.
  • 2019.2.21-нд буюу ЮНЕСКО-оос тунхагласан Олон Улсын Эх хэлний өдөр Мак үйлдлийн системд хэрэглэх монгол бичгийн гарын драйвер, “CMS_Dashtseden” хэмээх МУ-ын төрийн соёрхолт, гавьяат багш Т.Дашцэдэн асны төмөр үзгийн гарын хэвээр боловсруулсан монгол бичгийн фонтыг зарлан түгээх болно.

Цахим эрин дэх монгол бичгийн ирээдүйд[edit]

Монгол бичгийн кодчиллын инновац[edit]

Тунгаамал загвар хэдийгээр одоохондоо төгс локал шийдэл бус боловч, юникодын одоогийн боломжийг эвдэж өөрчлөлгүйгээр, тухайн боломж дотор байж болох хамгийн үр дүнтэй сайжруулсан загвар болж байгаа юм. Ингэснээрээ, хорин жил гацаатай байсан монгол бичгийн кодчиллын асуудал цэгцрэхэд нэгэн томхон алхам болж байна гэж үзэж байна.

Монгол бичгийн технологийн хөгжлийн хөрс[edit]

Монгол бичгийн цахим хэрэглээний суурь кодчиллын асуудал ийм хэмжээнд шийдэгдсэний үндсэн дээр, цаашлаад

  • Кодчиллын асуудлыг шийдэхийн тулд фонтын олон дүрмүүд зохиох шаардлагагүй болсноор монгол бичгийн фонтын хөгжүүлэлтэд түлхэц болж, олон олон фонт бүтээх
  • бүх платформ буюу бүх төхөөрөмж, үйлдлийн систем, вэб хөтчүүд дээр монгол бичгээр чөлөөтэй бичих,
  • монгол бичгийн цахим хэрэглээ тогтворжих,
  • дараа дараагийн ахисан түвшний программ хангамжууд хөгжих боломж бүрдэж байна.

Бид ч мэдэгдсэн ёсоороо “Тунгаамал загвар”-ыг баримтлан бусад бүтээгдэхүүнээ гаргах болно.

Цаашдын алхам[edit]

Монгол бичгийн дэлхий дахины хэрэглээ[edit]

Тус загвар хэрэглээнд нэвтрэн, хэрэгцээг хангах нь батлагдсанаар, цаашдаа Юникодын стандартыг шинэчлэх үр дүнд хүрч болох бөгөөд, ийм тохиолдолд яваандаа Майкрософт, Гүүгл, Фейсбүүк гээд дэлхий даяар мөрдөж, монгол бичгийн цахим оршихуй төдий хэмжээгээр тэлэн бэхжих боломжтой болно.