Түгээмэл тавигддаг асуултууд: Difference between revisions

From Mongolian script
Jump to navigation Jump to search
No edit summary
No edit summary
 
Line 9: Line 9:

* Та бүхэн Монгол бичгийн фонт зохиосон юм уу?
* Та бүхэн Монгол бичгийн фонт зохиосон юм уу?
   * Тийм бас үгүй. Учир нь бид Юникод дээр суурилан Монгол бичгийн кодчиллын шинэ загварыг зохиосон бөгөөд түүний хэрэглэгчдэд хүрэх нэг хэсэг нь болох фонтыг мөн зохиож хэрэглээнд нэвтрүүлж байна. Фонтгүйгээр кодчиллын загвар хэрэглэгдэх боломжгүй.
   * Тийм. Бид Монгол бичгийн юникодын алдлааг засаж, кодчиллын шинэ загварыг зохиосон бөгөөд түүний хэрэглэгчдэд хүрэх нэг хэсэг нь болох фонтыг мөн тохируулан зохиож хэрэглээнд нэвтрүүлж байна. Фонтгүйгээр кодчиллын загвар хэрэглэгдэх боломжгүй.

* Та бүхний энэ шийдэл, программ фонтууд чинь үнэгүй юм уу?
* Та бүхний энэ шийдэл, программ фонтууд чинь үнэгүй юм уу?
Line 21: Line 21:

* Танай гараар хурдан бичихэд төвөгтэй SHIFT товчийн хэрэглээ өндөр байна.
* Танай гараар хурдан бичихэд төвөгтэй SHIFT товчийн хэрэглээ өндөр байна.
   * Та суурь шийдэл, кодчилол, гар зэрэг ухагдахуунуудыг сайн ялгаж ойлгохгүй байна. Учир нь манай шийдэл бол зөвхөн гар биш юм. Ямар ч хурдан бичих боломжтой, эсвэл хялбар бичих боломжтой гарыг манай шийдэл дээр суурилан хийх бүрэн боломжтой. Гагцхүү бид Монгол бичгийн хэрэглээ хумигдмал буй, дэлхий нийтээр хэрэглэгдэх боломжийг харгалзан үзэж анхны гараа хялбарыг харж латин үсгийн байрлалыг дагаж зохиосон болно. Оновчилсон гарыг бид зохиохоор [[Ажил үүргийн жагсаалт]]даа оруулсан бөгөөд энэ нь хэлэлцэн зохицож, нэг шийдвэрт хүрч батлагдтал удах болно.
   * Манай гарын хувьд хамгийн хялбар, бичихэд амар байдлыг юун түрүүнд анхаарсан бөгөөд хэрэв та хүсвэл өөртөө тохирсон хурдан бичих боломжтой гарыг манай шийдэл дээр суурилан зохиох бүрэн боломжтой. Гагцхүү бид Монгол бичгийн хэрэглээ хумигдмал буй, дэлхий нийтээр хэрэглэгдэх боломжийг харгалзан үзэж анхны гараа хялбарыг харж латин үсгийн байрлалыг дагаж зохиосон болно.
    
* Виндоус дээр танай гар яагаад Mongolia биш PRC гэж ороод ирэв ээ?
* Виндоус дээр танай гар яагаад Mongolia биш PRC гэж ороод ирэв ээ?
   * Зөвхөн Виндоус 7 хувилбарт ингэж орж ирнэ. 8 болон түүнээс шинэ хувилбарууд дээр Mongolia locale дотор сууна. Виндовс 7 дээр ингэж оруулж ирсэн нь Майкрософт оффис дээр Монгол бичгийн бичих боломжтой холбоотой. Дэлгэрэнгүй мэдээллийг [[Яагаад Mongolia биш PRC гэж ороод ирэв ээ?]] хаягаас авна уу.

Latest revision as of 02:06, 17 January 2025

  • Гар утсан дээр болох уу? Татаж болохгүй байна?
  * Гар утасны хувилбар бэлэн болж байгаа, гэвч App store, Play store дээр тавигдтал хэсэг хугацаа орохоор байна.

‌* Баримт материал, заавар зөвлөгөө байна уу? Хаанаас яаж авах вэ?

  * Та энд яг зөв газраа иржээ. Энэхүү MNGL Wiki хуудсанд бүх баримтжуулалт, заавар зөвлөгөө бий. Та толгойд буй хайх нүдэнд бичээд хэрэгтэй мэдээллээ түргэн олох боломжтой. Манай https://wiki.mngl.net/ хуудасны нүүрэнд сэдвүүд ангилаар жагсан нэмэгдэж буй болно. Хүссэн мэдээллээ олоогүй бол та бидэнд э-мэйлээр мэдэгдэж болно. 
  • Хаанаас яаж татах вэ?
  * Гар болон фонтыг https://www.mngl.net/#download холбоосоор татаж аваарай.
  • Та бүхэн Монгол бичгийн фонт зохиосон юм уу?
  * Тийм. Бид Монгол бичгийн юникодын алдлааг засаж, кодчиллын шинэ загварыг зохиосон бөгөөд түүний хэрэглэгчдэд хүрэх нэг хэсэг нь болох фонтыг мөн тохируулан зохиож хэрэглээнд нэвтрүүлж байна. Фонтгүйгээр кодчиллын загвар хэрэглэгдэх боломжгүй.
  • Та бүхний энэ шийдэл, программ фонтууд чинь үнэгүй юм уу?
  * Цахим орчинд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор бид суурь шийдлүүд болох гарын драйверууд (бүх системд зориулсан), фонтуудаа үнэ төлбөргүй тарааж байна.
  • Танай загвар яагаад Өвөр монголд маш их яршиг төвөг удаж байгаа YI үсгээр хос эгшгийн нийлэмжийг тэмдэглээд байгаа юм бэ?
  * Монгол улсад хос эгшгийг уламжлалаа даган YI нийлэмжээр тэмдэглэдэг бөгөөд дунд сургуулиуддаа улс даяар тэгж зааж байна. Тунгаамал загвар бол зөвхөн Монгол эсвэл зөвхөн Өвөр Монголд хэрэглэгдэхээр зохиогдсон бус дэлхийн бүх монголчуудын хэрэглээг бодож зохиогдсон болно. Гэхдээ зөвхөн Өвөр Монголд хэрэглэгддэг хос язгуурт үгийн ацагтай эгшиг үсгүүдийг тооцоолсон нэмсэн болно. Харин нэг зүйлийг энд тэнд зөрүүтэй хэрэглэж буйг тэр бүр нэмэх нь кодчиллыг тогтворгүй болгох эрсдэлтэй байна.
  • Ха Га -с Хэ Гэ үсгүүдийг салгачихсан нь бичихэд түвэгтэй юм. Би лав дэмжихгүй байна.
  * Эдгээр үсгүүдийг салгах нь зайлшгүй үйл явц байсан бөгөөд Тунгаамал загварын зүрх юм. Энэ бол зөвхөн дасах, зурших асуудал бөгөөд сураад ирвэл харин ч эсрэгээр Хэ-г Ха-тай, Гэ-г Га-тай нийлүүлэхийг бүр их гайхаж бичиж чадахгүй болно. Учир нь ХА ГА нь зөнгөөрөө бичих боломжийг хааж, маш их алдаа чирэгдлийг дагуулж, зөв бичих мэдрэмж, итгэлийг бууруулсаар ирсэн билээ.
  • Танай гараар хурдан бичихэд төвөгтэй SHIFT товчийн хэрэглээ өндөр байна.
  * Манай гарын хувьд хамгийн хялбар, бичихэд амар байдлыг юун түрүүнд анхаарсан бөгөөд хэрэв та хүсвэл өөртөө тохирсон хурдан бичих боломжтой гарыг манай шийдэл дээр суурилан зохиох бүрэн боломжтой. Гагцхүү бид Монгол бичгийн хэрэглээ хумигдмал буй, дэлхий нийтээр хэрэглэгдэх боломжийг харгалзан үзэж анхны гараа хялбарыг харж латин үсгийн байрлалыг дагаж зохиосон болно.
  
  • Виндоус дээр танай гар яагаад Mongolia биш PRC гэж ороод ирэв ээ?
  * Зөвхөн Виндоус 7 хувилбарт ингэж орж ирнэ. 8 болон түүнээс шинэ хувилбарууд дээр Mongolia locale дотор сууна. Виндовс 7 дээр ингэж оруулж ирсэн нь Майкрософт оффис дээр Монгол бичгийн бичих боломжтой холбоотой. Дэлгэрэнгүй мэдээллийг Яагаад Mongolia биш PRC гэж ороод ирэв ээ? хаягаас авна уу.