Editing
Монгол бичгийн юникод
Jump to navigation
Jump to search
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
== Юникодын консорциум == Дэлхийн технологийн бүх тэргүүлэх компаниуд нэгдэн Юникодын консорциум хэмээх байгууллагыг байгуулжээ. Тус байгууллагаас аливаа бичиг үсгээр цахим орчинд саадгүй харилцахын тулд Юникод стандарт хэмээх кодчиллын стандартыг батлан гаргадаг. == Юникод стандарт == Юникод стандарт нь бичиг үсгийн шаардлагатай тэмдэгт бүрийг кодолсон дэлхийн нэгдсэн кодын тогтолцооны жишиг юм. Уг стандартыг Microsoft, Google, IBM, Apple, SAP, Oracle, Adobe, Facebook зэргээс эхлээд дэлхийн бүх байгууллага, бүх программ хангамж хөгжүүлэгчид дагаж мөрддөг болохоор хамгийн чухал, хамгийн том стандарт гэж хэлж болно. Ийм учраас, бичиг үсэг Юникод стандартад орно гэдэг нь улс орнууд Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэгдэж байж тусгаар улс болон хүлээн зөвшөөрөгддөгтэй адил юм. == Монгол бичгийн юникод стандарт батлагдсан нь == Монгол бичгийн Юникод стандарт 2000 онд, одоогоос бараг хорин жилийн өмнө батлагдсан нь монгол бичгийг цахим орчинд хэрэглэх томоохон үүдийг нээсэн юм. Тухайн үед, Монгол бичгийг Юникодод оруулах ажилд Монгол Улсаас 1996 оноос оролцсон ба 1999 онд Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан ажлын хэсэг гарч олон жилийн үр дүнг 2000 онд Юникод стандарт 3.0, олон улсын ISO/IEC 10646-1 стандартаар гаргаж, мөн Монгол Улсын үндэсний стандартыг баталсан. == Монгол бичгийн юникодын асуудлын шалтгаан, нөхцөл == Хэдий монгол бичгийн юникод стандарт батлагдсан боловч, дүрс, дүрмийн алдаатай, бүрэн оновчтой шийдэл болж чадсангүй. . Мэдээжээр, энэ нь олон талын шалтгаантай. * Анх монгол бичгийг юникодод оруулах үед компьютерын хэрэглээ дөнгөж дэлгэрч байсан, программ хангамж хөгжиж эхэлж байсан үе учир, үүсэж болох асуудлыг хараалах боломж байсангүй, кодтой болоод авах нь чухал гэдгийг л ойлгож, авианы бичгийн ёсоор оруулжээ. Хэрвээ тэр үед, боловсронгуй бус ч гэсэн байдлаар кодчилоогүй байсан бол юу болох байсныг тааварлашгүй. * Монгол бичгийн юникодод гол санаа тавих хоёр тал нь Монгол Улс болоод ӨМӨЗО хоёр болно. Манай улсаас холбогдох Олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж чадсангүй, мөн улс, үндэстний хэмжээний өргөн хүрээтэй ажил байтал зохих газруудаас тэр хүрээ цараагаар нь хангалттай анхаараагүй явж иржээ. * Монгол бичгийн юникод нь кодчиллын асуудал болохоор мэдээллийн технологийн хийгээд хэлний эрдэмтдийн маш сайн хамтын ажиллагааны үр дүнд гарч ирэх ёстой шийдэл байтал мэдээллийн технологийн талаас дорвитой оролцоо хэрэгтэй байжээ. * Өнөөг хүртэл засах олон оролдлого, сайжруулах санал, загварууд гарч байгаа ч хангалттай үр дүнд хүрээгүй байгаа. Олонх нь тухайн нэг асуудлыг онцлох маягаар гарч байв. Өөрөөр хэлбэл, кодчиллын асуудлыг бүрэн хэмжээгээр хамраагүй гэсэн үг. Тиймээс, дэлхий даяар мөрддөг чухал баримт болох Юникод стандартад жижиг жижиг засварыг байнга оруулах боломжгүй. Иймэрхүү байдлаар, монгол бичгийн юникод стандарт бараг 20 жил болж байгаа ч тогтворжоогүй, дэлхий дахинаа монгол бичгээр цахим орчинд бүрэн харилцах хэмжээнд хүртэл хөгжөөгүй байсаар байна. == Монгол бичгийн юникодыг шинэчлэх хэцүү юү? == Маш хэцүү. Аливаа стандарт тогтвортой байдлын баталгаа болдог учир, ялангуяа дэлхий даяарх цахим ертөнц тэр чигтээ мөрддөг Юникод стандартад засвар, өөрчлөлт оруулна гэдэг ихээхэн хүчин зүтгэл, мэдлэг, туршлага шаарддаг тун амаргүй зүйл. Гэхдээ, огт боломжгүй зүйл бус, боломжтой. Ингэхийн тулд, * Юуны өмнө засварлах, өөрчлөх саналыг олон улсын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг шүүмжийг даван гарах хэмжээнд боловсруулсан байх ёстой. * Бүх асуудлыг хамрахуйц өргөн хүрээнд боловсруулсан шийдэл байх хэрэгтэй. * Шийдэл нь үр дүнтэй гэдгээ бодит хэрэглээн дээр батлан нотлох шаардлагатай. * Тухайн шийдлийн дагуу монгол бичгийн юникод шинэчлэгдсэн тохиолдолд түүнээс өмнө дэлхий даяар үүссэн бүх бичиг баримтууд эвдрэх болно. Тэрхүү эрсдэлийг хүлээх, шийдвэрлэх чадамжтай байх ёстой. * Ингээд, Монгол бичгийн юникодод өөрчлөлт оруулах шийдэл өнөөдөр дэмжигдлээ гэхэд шинэ стандарт гартал 1-2 жил болох ба энэ бусад томоохон программ хангамж байгууллагуудын бүтээгдэхүүнүүдэд багтаж, амьдралд хэрэглэгдэх хүртэл ойролцоогоор 3-5 жил шаардлагатай. * Тэгэхлээр, шинэ стандарт гарах хооронд түр зуурын шийдэл бас хэрэгтэй болно. Энэ нь одоогийн нөхцөлд “Тунгаамал загвар” юм. == Монгол бичгийг зөв кодчилсноор ямар ач холбогдолтой вэ? == Одоо бид ердөө монгол бичгээр цахимд бичих дээр төвлөрсөн байна. Хэрвээ, монгол бичгийн кодчилол тогтвортой, найдвартай, зөв болбол түүнээс улбаалан монгол бичиг цахим орчинд хөгжлийн замаа нээж, монгол бичгийн алдаа шалгуур, кирилл монгол бичгийг хөрвүүлэх программ, монгол бичгээр цаасан дээр хэвлэснийг бичвэр болгон хувиргах гэх мэтчилэн бусад олон салбарын программууд хөгжиж, монгол бичиг жинхэнэ хэрэглээнд орно. == Монгол бичгийн юникодыг засчихвал асуудал төгсөх үү? == Үгүй. Харин ч эхэлнэ гэж үзэж болно. Монгол бичгийн юникод стандарт нь Али гали, Тод, Манж, Шивээ гэх мэт монгол бичгээс үндэслэсэн бичиг үсгүүдийн суурь болдог. Эдгээр бичгүүдийн юникод стандарт мөн адил хангалттай шийдэгдээгүй байгаа. Монгол бичгийн хэсэг шийдлээ олсноор, дагалдах найман бичиг үсгүүдийн боловсруулалтыг сайжруулах эхлэл тавигдах болно.
Summary:
Please note that all contributions to Mongolian script may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
Mongolian script:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Navigation menu
Personal tools
English
Not logged in
Talk
Contributions
Create account
Log in
Namespaces
Page
Discussion
English
Views
Read
Edit
View history
More
Search
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Tools
What links here
Related changes
Special pages
Page information