Editing
Тунгаамал загвар
(section)
Jump to navigation
Jump to search
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== Хурал зөвлөгөөн === ==== Монгол бичгийн фонт симпозиум – 2013 ==== Бид 2013 онд Өвөр Монголын нийслэл хөх хотод болсон хуралдаанд уригдан, улсаа төлөөлж оролцож байсан бөгөөд Монгол бичгийн төрөл бүрийн программууд болох Монгол бичгийн үг үсгийн алдаа шалгуур, Монгол бичиг кирилл бичиг хоорондыг хөрвүүлэгч зэргээ Өвөр Монголын их сургуулийнханд танилцуулж байв. Тэр үеэс Монгол бичгийн фонтын асуудал, тэр тусмаа суурь кодчилол ихээхэн асуудалтай байгааг ойлгож, санал зөвлөмжөө дэвшүүлж байсан билээ. =====Авч хэлэлцсэн гол асуудлууд===== * Монгол бичгийн фонтын асуудлууд * Монгол бичгийг компьютераар боловсруулах стандарт * Монгол бичгийн фонтыг бусад платформууд дээр хэрхэн ажиллуулах ба хөгжүүлэх * Монгол бичгийн гарын байрлал * Монгол бичгийн дүрмийн алдаа шалгагч * Монгол бичгийн үгсийн аймгийн тодорхойлолт Бид мөн өөрсдийн хөгжүүлсэн монгол бичгийн фонт MongolianScript 3.0 танилцуулж байв. Хурлаар Монгол бичгийн юникод фонтыг хэрхэн зөв хөгжүүлэх, өнөөгийн хөгжүүлэлтэд үүсч буй асуудлуудыг хэрхэн шийдэх, баримтлах стандартын чиг хандлага, монгол бичгийн боловсруулалтыг хэрхэн хийх зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн ба фонт хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлсэн фонтуудаа бусдадаа танилцуулж хоорондоо туршлага солилцлоо. [[File:Meeting2013.jpg|400px|thumb|2013 оны хурлын явцад]] Тус хурлаар бид Хятад улс дахь Монгол бичгийн зохиож, батлуулж барьж байгаа эрдэмтэд тэдний багийнхантай нягт харилцаа тогтоож авсан юм. =====Хуралд оролцогсод===== * Өвөр Монголын Их Сургууль (зохион байгуулсан) * Бээжингийн Шинжлэх Ухааны Академи * Хэвлэлийн FangZhen компани * Welfang Beida Jade Bird Huaguang Imagesetter Co.,Ltd * Menkhsoft * Microsoft * Болорсофт =====Хурлын үр дүн===== * Тус хуралд Майкрософт компанийг төлөөлж, Mongolian Baiti фонтын менежерүүдийн нэг Грег Эк оролцож, хийж буй зүйлсээ танилцуулсан билээ. Тус хурлын үеэр түүний DS01 баримтын эхний ноорог хувилбар болсон. * Болорсофт компаниас гаргасан MongolianScript фонтын тогтвортой хувилбар болох 3.2 гарсан. * Бид асуудалтай танилцаж, Өвөр Монголын их сургуулийнхантай хамтын ажиллагаа эхлүүлсэн юм. ==== Монгол бичгийн кодчиллын асуудал – 2015 ==== ==== Монгол бичгийн Ad Hoc уулзалт 2017 ==== ==== Монгол бичгийн Ad Hoc уулзалт 2018 ==== ==== Монгол бичгийн кодчилол – 2018 ==== 2018.11.20-нд Улаанбаатар хотноо төрийн ба сургалт, судалгаа шинжилгээний 20 гаруй байгууллага болон монгол бичиг хэрэглэгчдийн 40 гаруй төлөөлөл, Юникодын байгууллагын монгол бичгийг хариуцсан мэргэжилтэн оролцсон сэдэвт хурал зохион байгуулсан юм. [https://blog.bolorsoft.com/?p=129 Хурлын дэлгэрэнгүй тайлан] Хуралд Юникодын техникийн хорооны тэргүүлэгч Лиза Мүүр амжилт хүсэн мэндчилгээ илгээж, хурлын үр дүнг хүлээж байгаагаа мэдэгдсэн билээ. [https://blog.bolorsoft.com/wp-content/uploads/2018/11/Unicode-Greeting-from-UTC.pdf Юникодоос ирүүлсэн мэндчилгээ] Тус хурлаар, монгол бичгийн юникодын өнөөгийн байдал, өмнө гарсан шийдлүүд болон сүүлийн үед дэвшүүлж байгаа саналуудыг хэлэлцсэн. Болорсофтын баг өөрсдийн Юникодын байгууллагад дэвшүүлсэн саналуудаа нэгтгэн, монгол бичгийн юникодыг сайжруулах бусад оролдлогоос ялгахын үүднээс “Тунгаамал загвар” хэмээн нэрлэж, хэлэлцүүлсэн. Энэхүү хурлаас Монголын шинжлэх ухааны байгууллагууд авианы бичгийн онцлогийг тусгасан уг шийдлийг яаралтай хэрэгжүүлэхийг дэмжсэн дүгнэлт, зөвлөмж гаргаж, түүнийгээ Юникодын байгууллагад илгээсэн. ==== Юникодын техникийн зөвлөлийн 158-р хурал ==== Тус хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу, Болорсофтын багийн төлөөлөл 2019.1.14-17-нд АНУ-д Гүүглийн төв байранд болсон Юникодын техникийн зөвлөлийн 158-р хуралдаанд оролцож, “Тунгаамал загвар”-аа Юникодын олон улсын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж, уг загварыг хэрэгжүүлэх дэмжлэг авч, шаардлагатай кодуудыг ашиглах эрхтэй болсон. [https://www.unicode.org/L2/L2019/19058-mongolian-ad-hoc-rept.pdf L2/19-058: Mongolian ad-hoc report (laboratory prototype)]
Summary:
Please note that all contributions to Mongolian script may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
Mongolian script:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Navigation menu
Personal tools
English
Not logged in
Talk
Contributions
Create account
Log in
Namespaces
Page
Discussion
English
Views
Read
Edit
View history
More
Search
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Tools
What links here
Related changes
Special pages
Page information