Editing
Тунгаамал загвар
(section)
Jump to navigation
Jump to search
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
== Загварын онцлог == === Суурь судалгаа === “Тунгаамал загвар”-ыг XIV зууны үеийн нэрт бичгийн хүмүүн Чойжи Одсэрийн туурвисан монгол хэл, бичгийн судлалын эх үндэс болсон “Зүрхэн толт” хэмээх хэл зүйн бүтээлд тулгуурлаж, түүнээс хойш гарсан хэл шинжлэлийн болон сургалт судалгааны олон бүтээлийг харьцуулан нягталж боловсруулсан. Монгол бичгийн үсэг зүйн түүхэн хөгжлийг урагш 800 жилээр урагшлуулан ухаж судалсан болно. [https://www.unicode.org/mwg/mwg2docs/mwg2-16MongolianAesthetics11.0beta-Badral.pdf Монгол бичгийн 800 жилийн гоо зүйн түүх] === Цэгцтэй кодчилол === Одоогийн Юникод стандартад үсгийн түүхэн үед хэрэглэгдэж байсан хувилбар дүрсүүдийг хүртэл оруулан кодчилсон байдаг. Кодчилол бол суурь стандарт болохоос, байгаа бүхнийг агуулах тогтолцоо биш учир, бид монгол бичгийн 800 жилийн дурсгалыг судалсны үндсэн дээр кодчилолд байх шаардлагагүй, харин тухайн цагийн онцлогийг илтгэсэн фонтоор дүрсэлж гаргавал зохих бүх дүрсүүдийг хасаж, кодчиллын талбарыг эмхлэн цэгцэлсэн. === Хэ, Гэ үсэгтэй === Одоогийн Юникодод Ха, Га хоёр үсэг кодлогдсон байдаг. Түүний эм үгэнд хэрэглэх Хэ, Гэ хоёр үсгийг фонтын дүрэм, хувилбар сонгох тэмдэгтээр гаргадаг. Жишээ нь, бичиг, билиг гэх мэт үгсийг бичихэд эр үгийн “га”-тай бичигдэх бөгөөд зөв хэлбэрийг гаргахын тулд 3 төрлийн хувилбар сонгуурыг энд тэнд нь тавьж байж бичдэг. Ийм маягаар бичих үгс агшин, хир, англи гээд маш олон байдаг. Тунгаамал загварт, үгийн эр эмийг тодорхойлох үүрэгтэй Хэ, Гэ хоёр үсгийг монгол хэл шинжлэлийн бүтээл, цагаан толгойнуудад тусгай үсэг хэмээн үзэж ирснийг баримтлан салгасан бөгөөд Юникодын техникийн хорооноос эдгээрт Али гали үсгийн бүлгээс хоёр код хэрэглэх зөвшөөрөл өгсөн. Эдгээрийн дүнд, монгол бичгээр компьютерт бичихэд үүсэж байсан бэрхшээлийн дийлэнх нь шийдэгдсэн. === Хялбаршуулал === ==== Зөвхөн ганц хувилбар сонгууртай ==== Одоогийн юникодоор 3 төрлийн FVS хэмээх үсгийн хувилбар дүрс сонгох тусгай тэмдэгт хэрэглэдэг ба эдгээрийг үсгийнхээ хойно, урд хаана хэрэглэх нь тухайн тохиолдлоосоо хамааран янз бүр байдаг нь их төвөгтэй байдаг. Харин “Тунгаамал загвар”-т ганцхан хувилбар сонгуур (FVS) хэрэглэдэг болохоор маш тогтвортой, эргэлзээгүй, хялбар болсон. ==== Үл үзэгдэх тэмдэгтийн буруу хэрэглээг хязгаарлана ==== Одоогийн кодчиллын дагуу Монгол бичгийн бичвэр үүсгэхэд үл үзэгдэх долоон тэмдэгт (3 хувилбар сонгогч, 4 тусгай тэмдэгт) хэрэглэдэг бөгөөд хэрэглэгчид санамсаргүй эсвэл олон дахин дарагдсан эсэхийг мэдэх боломжгүй нь түвэгтэй байдал үүсгэдэг. Үүнийг бид бүрэн шийдэж хэрэггүй газар хэрэглэгдсэн бүх үл үзэгдэх тэмдэгтийг ил харуулахаар зохион байгуулсан. === Олон улсын Юникодын байгууллагаас дэмжсэн === Тунгаамал загварыг Юникодын Техникийн зөвлөлийн 158-р хурлаар хэлэлцэн дэмжиж, хэрэглээнд турших боломж олгосон. === Одоогийн юникодын загвартай нийцтэй === “Тунгаамал загвар” нь одоогийн юникодын загварт олон өөрчлөлт оруулсан боловч ихэнх нь хувилбар тэмдэгтүүдийн өөрчлөлт тул ихэнх талаар нийцтэй үлдэж чадсан. Энэ нь бидэнд цаг алдахгүй хэрэглээнд нэвтрүүлэх боломж олгож байна.
Summary:
Please note that all contributions to Mongolian script may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
Mongolian script:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Navigation menu
Personal tools
English
Not logged in
Talk
Contributions
Create account
Log in
Namespaces
Page
Discussion
English
Views
Read
Edit
View history
More
Search
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Tools
What links here
Related changes
Special pages
Page information