Суулгах заавар
From Mongolian script
Тунгаамал загвараар бичихийн тулд та өөрийн системд тохирох гарын драйвер болон нийцтэй монгол бичгийн фонтыг суулгахад л хангалттай. Энэхүү хуудсанд тэдгээрийг хэрхэн суулгах талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
Компьютер ба нөүтбүүк
Фонт суулгах
Виндоус, Мак, Линүкс үйлдлийн системд фонт суулгах: Та манай фонтын сангаас өөрийн хүссэн фонтоо татаж аваарай. Эндээс фонт татаж авна.
Виндоус үйлдлийн системд суулгах
Хэрэв та Виндоус 8, 10 эсвэл түүнээс хойших үйлдлийн систем ашиглаж байвал: эндээс гарын драйверын суулгацыг татаж авна.
Хэрэв та Виндоус 7 үйлдлийн систем ашиглаж байвал: эндээс гарын драйверын суулгацыг татаж авна.
Анхааруулах нь: Монгол бичгийн гар, фонтыг суулгасны дараа заавал компьютероо
унтраагаад асаагаарай.