Суулгах заавар
From Mongolian script
Тунгаамал загвараар бичихийн тулд та өөрийн системд тохирох гарын драйвер болон нийцтэй монгол бичгийн фонтыг суулгахад л хангалттай. Энэхүү хуудсанд тэдгээрийг хэрхэн суулгах талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
Компьютер ба нөүтбүүк
Фонт суулгах
Виндоус, Мак, Линүкс үйлдлийн системд фонт суулгах: Та эндээс хүссэн фонтоо татаж аваарай.
Гарын драйвер суулгах
Өөрийн үйлдлийн системээс хамааран тохирох гарын драйверыг суулгана.
Виндоус 7 үйлдлийн системд суулгах
Суулгах
1. Манай татацын хуудас болох https://www.mngl.net/download/ хаяг руу ороод Виндоус 7 гэсэн татах товч дээр дарна.![]() |
2. Татсан суулгагчийг ажиллуулана.![]() |
3. Ажиллуулах сануулгыг зөвшөөрөх.![]() |
4. Далдалсан үйлдлүүдийг харуулах.![]() |
5. Суулгацыг ажиллуулах үйлдлийг сонгох.![]() |
6. Суулгацыг системд өөрчлөлт хийхийг зөвшөөрөх.![]() |
7. Суулгацад тавтай морил.![]() |
8. Гар амжилттай суулаа.![]() |
9. Суулгагчийг төгсгөнө.![]() |
Тохируулах
Сэлгэх
МАК үйлдлийн системд суулгах
МАК үйлдлийн системд ... эндээс гарын драйверын суулгацыг татаж авна.
Суулгах заавар:
1. Татаж авсан гарыг суулгаж, суусны дараа компьютероо унтрааж асаана. |
2. Apple-ийн үндсэн цэсээс "System Preferences" рүү орно. |
3. Keyboard цэс рүү орно. |
4. "Input Sources"-ийг сонгон "+" дарна. |
5. Эндээс "Mongolian (Mongolian Script, Bolorsoft)"-ийг сонгон "Add" дарна. |
6. Үүний дараа таны хэлний сонголтод "Mongolian (Mongolian Script, Bolorsoft)" нэмэгдсэн байна. |