Difference between revisions of "Локаль"

From Mongolian script
(Created page with "Компьютерт локаль гэсэн нэг суурь ойлголт бий. Монголчилбол “Орон нутгийн схем” гэсэн үг. Бүх...")
 
Line 6: Line 6:
 
Харин Монгол улсын хувьд европын стандартыг барьдаг бөгөөд дараах байдлаар бичнэ. Аравтын бутархайн таслалыг таслалаар (,) оронгийн бүлгийг хоосон зайгаар, жагсаалтыг цэг таслалаар, огноог Жил-Сар-Өдөр гэсэн хэлбэрээр бичих ба нэгжийн систем маань метрийн систем юм. Өөрөөр хэлбэл бид 10 майль биш 10 километр, 1 пунд биш 1 килограмм, 1 инч биш 1 см гэж ярьж, бичиж, ойлгодог.
 
[[File:Locale-win-mn.png|400px|thumb|Монгол хэлний локаль]]
 
[[File:Locale-win-mn.png|400px|thumb|Монгол хэлний локаль]]
Гэтэл бид өнөөдөр дунд сургуулийн 4-р ангид аравтын бутархай заахдаа таслалаа таслал гэж яриад л байгаа мөртөө цэгээр тэмдэглээд байгаа нь хүүхдүүдийн толгойг эргүүлж байна. Итгэхгүй байвал 4-р ангийн сурах бичгийн 96-р дугаар хуудсыг үзээрэй. http://www.meds.gov.mn/data/book/Wbooks/05/Math5.pdf
+
Гэтэл бид өнөөдөр дунд сургуулийн 4-р ангид аравтын бутархай заахдаа таслалаа таслал гэж яриад л байгаа мөртөө цэгээр тэмдэглээд байгаа нь хүүхдүүдийн толгойг эргүүлж байна.
 
Хүүхдүүд гэлтгүй бид өөрсдөө өнөөдөр 111,222 гэсэн тоог хараад зуун арван нэг мянганы хоёр зуун хорин хоёр гэсэн аравтын бутархай байна уу, зуун арван нэгэн мянга хоёр зуун хорин хоёр байна уу гэж эргэлзэх хэмжээнд хүрсэн.
 
Энэ нь энгийн жижиг асуудал мэт боловч хоёрдмол утгыг ихэсгэж, суурь сэтгэлгээний эргэлзээг төрүүлж буй нь том асуудал биш гэж үү? Зарим хүмүүс шууд англи форматыг авчихвал амар гэж бодох л байх. Бид хэзээ ч километр, сантиметрийг майль, инч гэж дасахгүйн дээр аравтын орны таслалыг цэгээр төсөөлж чадахгүй шүү дээ. Нөгөө талаас манай нийгэмд аливаа асуудлыг хийж биш ярьж шийддэг гажигтай болсон бөгөөд хүний зүйлсийг ашиглах өвчтэй болжээ. Тиймээс та яг одоо компьютерийн локалиа “Control panel > Clock, Language, Region > Region” гэж ороод Монгол гэж сонгоод хэрэглээрэй. Зарим системүүд дээр Монгол гэж байхгүй бол ядаж Орос эсвэл Герман гэж сонгох нь зүйтэй бөгөөд оросын хувьд зөвхөн огноо, германы хувьд огноо болон оронгийн бүлгийг хоосон зай бус цэгээр тэмдэглэж зөрнө.
 
Монголд компьютер зарж борлуулж буй газрууд болон бүх төрлийн албан газрууд, багш нар болон хувь хүмүүс үүнийг анхаарвал туйлын зохилтой. Монгол хүн та үүнийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиагаар цацаж хажуу дахь хүн тань мэдэхгүй бол засаж өгч эерэгээр нөлөөлнө үү.
 
Latest revision as of 06:17, 21 February 2019

Компьютерт локаль гэсэн нэг суурь ойлголт бий. Монголчилбол “Орон нутгийн схем” гэсэн үг. Бүх программ локалийг харгалзан үзэж бичигддэг бөгөөд тухайн программ ямар хэл дээр ажиллахыг тус локаль тодорхойлж өгдөг. Ямарваа программ локалийг үл харгалзан бичигдсэн бол үйлдлийн системийн локалиар зохицуулагдана. Үйлдлийн систем бүрд локаль бий. Компьютерийн системд улс орон бүр өөр өөрийн локальтай бөгөөд олон улсын стандартаар оноогдсон хэлний код (ISO 639) болон улсын кодыг (ISO 3166) чирээсээр залгаж тэмдэглэнэ. Манай улсын локалийн код бол mn-MN гэсэн үг. Хэрэв ямар нэг локальгүй улс байвал тус улсын хэл бичиг, тоон тэмдэглэгээ, он сар компьютерийн системд дүрслэгдэхгүй бөгөөд энгийнээр хэлбэл тус үндэстэн цахим орчинд оршин байхгүй байна гэсэн үг. Тийм улс бараг байхгүй бөгөөд байвал өөр улсын кодыг ашиглахаас аргагүй байдалд хүрдэг. Локаль дотор юу юу байдаг вэ? Тухайн улс орны огноо, цаг, тооны формат, хэлний чиглэл, мөнгөн тэмдэгт гэх зэрэг мэдээллийг агуулдаг. Ямар нэг программ тухайн хэлийг дэмжинэ гэвэл тус улсын локалиас мэдээллийг нь уншдаг. Манай улсын локаль аль 90-д оны сүүлээр дэмжигдсэн байдаг боловч бид өөрсдөө ч мэдэхгүй шууд англи локалийг ашигладаг. Энэ нь нэгэн эмзэглэмээр асуудал дагуулж байна. Англи хэлний тооны формат нь дараах зурагт үзүүлсэн шиг дүрслэгдэх бөгөөд тоон тэмдэглэгээг нь манайхаас тэс өөр байдаг. Аравтын бутархайн таслалыг(,) цэгээр(.) тэмдэглэх, тооны оронгийн бүлэглэлийг таслалаар, жагсаалтыг мөн таслалаар заагладаг бөгөөд огноог Сар/Өдөр/Жил гэсэн хэлбэрээр бичнэ. Мөн хэмжих нэгж нь метрийн систем бус.

Монгол хэлний локаль

Харин Монгол улсын хувьд европын стандартыг барьдаг бөгөөд дараах байдлаар бичнэ. Аравтын бутархайн таслалыг таслалаар (,) оронгийн бүлгийг хоосон зайгаар, жагсаалтыг цэг таслалаар, огноог Жил-Сар-Өдөр гэсэн хэлбэрээр бичих ба нэгжийн систем маань метрийн систем юм. Өөрөөр хэлбэл бид 10 майль биш 10 километр, 1 пунд биш 1 килограмм, 1 инч биш 1 см гэж ярьж, бичиж, ойлгодог.

Монгол хэлний локаль

Гэтэл бид өнөөдөр дунд сургуулийн 4-р ангид аравтын бутархай заахдаа таслалаа таслал гэж яриад л байгаа мөртөө цэгээр тэмдэглээд байгаа нь хүүхдүүдийн толгойг эргүүлж байна. Хүүхдүүд гэлтгүй бид өөрсдөө өнөөдөр 111,222 гэсэн тоог хараад зуун арван нэг мянганы хоёр зуун хорин хоёр гэсэн аравтын бутархай байна уу, зуун арван нэгэн мянга хоёр зуун хорин хоёр байна уу гэж эргэлзэх хэмжээнд хүрсэн. Энэ нь энгийн жижиг асуудал мэт боловч хоёрдмол утгыг ихэсгэж, суурь сэтгэлгээний эргэлзээг төрүүлж буй нь том асуудал биш гэж үү? Зарим хүмүүс шууд англи форматыг авчихвал амар гэж бодох л байх. Бид хэзээ ч километр, сантиметрийг майль, инч гэж дасахгүйн дээр аравтын орны таслалыг цэгээр төсөөлж чадахгүй шүү дээ. Нөгөө талаас манай нийгэмд аливаа асуудлыг хийж биш ярьж шийддэг гажигтай болсон бөгөөд хүний зүйлсийг ашиглах өвчтэй болжээ. Тиймээс та яг одоо компьютерийн локалиа “Control panel > Clock, Language, Region > Region” гэж ороод Монгол гэж сонгоод хэрэглээрэй. Зарим системүүд дээр Монгол гэж байхгүй бол ядаж Орос эсвэл Герман гэж сонгох нь зүйтэй бөгөөд оросын хувьд зөвхөн огноо, германы хувьд огноо болон оронгийн бүлгийг хоосон зай бус цэгээр тэмдэглэж зөрнө. Монголд компьютер зарж борлуулж буй газрууд болон бүх төрлийн албан газрууд, багш нар болон хувь хүмүүс үүнийг анхаарвал туйлын зохилтой. Монгол хүн та үүнийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиагаар цацаж хажуу дахь хүн тань мэдэхгүй бол засаж өгч эерэгээр нөлөөлнө үү.