Бичих зөвлөгөө
From Mongolian script
Бичих зөвлөмж
Бэлтгэл
Монгол бичихээр компьютерт бичихийн тулд дараах үндсэн алхмуудыг дагаарай.
- Фонт
- Монгол бичгийн фонт суулгах заавар
- Гарын драйвер
- Өөрийн үйлдлийн системд тохирсон гарын драйвер суулгах заавар
- Бичвэрийн программ
- Монгол бичгээр босоо чиглэлд бичихийн тулд босоо чиглэл дэмждэг бичвэрийн программ байх шаардлагатай.
- Виндоус үйлдлийн системд Майкрософт оффис 2007 ба түүнээс шинэ хувилбарыг
- Мак үйлдлийн системд Либре оффисыг
- Линүкс үйлдлийн системд Либре оффис юм уу Опеноффис дээр бичихийг зөвлөж байна.
- Хэрвээ танд оффис байхгүй бол үйлдлийн системдээ тохирсон төлбөргүй, нээлттэй эх бүхий Либре оффис, Опен оффисыг татаж аваарай.
- Гарын байрлал
- Доорх зурагт монгол бичгийн гарын байрлалыг харуулав.
- Анхаарах : Монгол бичгийн гарын байрлал нь латин цагаан толгойн qwerty байрлалтай бараг адил бөгөөд Гэ-f, Га-g, Ха-h, Хэ-k үсгүүд дээр тус тус байршиж байгааг анхаарна уу.