Бичих зөвлөгөө

From Mongolian script

Бичих зөвлөмж

Бэлтгэл

Монгол бичихээр компьютерт бичихийн тулд дараах үндсэн алхмуудыг дагаарай.

  1. Фонт
    Монгол бичгийн фонт суулгах заавар
  2. Гарын драйвер
    Өөрийн үйлдлийн системд тохирсон гарын драйвер суулгах заавар
  3. Бичвэрийн программ
    Монгол бичгээр босоо чиглэлд бичихийн тулд босоо чиглэл дэмждэг бичвэрийн программ байх шаардлагатай.
    • Виндоус үйлдлийн системд Майкрософт оффис 2007 ба түүнээс шинэ хувилбарыг
    • Мак үйлдлийн системд Либре оффисыг
    • Линүкс үйлдлийн системд Либре оффис юм уу Опеноффис дээр бичихийг зөвлөж байна.
    Хэрвээ танд оффис байхгүй бол үйлдлийн системдээ тохирсон төлбөргүй, нээлттэй эх бүхий Либре оффис, Опен оффисыг татаж аваарай.
  4. Гарын байрлал
    Доорх зурагт монгол бичгийн гарын байрлалыг харуулав.
    Анхаарах : Монгол бичгийн гарын байрлал нь латин цагаан толгойн qwerty байрлалтай бараг адил бөгөөд Гэ-f, Га-g, Ха-h, Хэ-k үсгүүд дээр тус тус байршиж байгааг анхаарна уу.
Гарын байрлал
  1. Тусгай тэмдэгтийн тайлбар
Тусгай тэмдэгтийн тайлбар
  1. Үсгийн тайлбар
  1. Шифттэй дарагдах болон гадаад үсгүүд

Оффисын программууд дээр бичих

Майкрософт оффис

Майкрософт оффис нь 2007 ба түүнээс шинэ хувилбартаа босоо чиглэл дэмждэг болсон. Та майкрософт оффист монгол бичгээр босоо чиглэлд бичихдээ дараах алхмуудыг дагна уу.

  1. Хэлээ сонгох
    "Mongolian (Traditional Mongolian, Mongolia)" болгон сонгох (Таны үйлдлийн систем виндоус 7 бол "Mongolian (Traditional Mongolian, PRC)"-г сонгоно) Бэлтгэл хэсэгт гарын драйвер суулгаснаар таны хэлний сонголтод монгол бичиг орж ирсэн байх болно.
Хэл сонгох


  1. Майкрософт оффист босоо чиглэл идэвхжүүлэх
    Оффисын Page Layout цэсний Text Direction-аас Vertical for Mongolian-ыг сонгон босоо чиглэл идэвхжүүлнэ.
Босоо чиглэл


  1. Фонт сонгох
    Тунгаамал загварыг дэмжсэн фонт сонгоно. (MongolianScript, Classical Mongolian Dashtseden гэх мэт)
    Ингээд л шууд бичиж эхэлнэ.
Фонт сонгох


Либре оффис

Опен оффис